“Америк хэмнэл” нэвтрүүлэг-41 ( Xуульч М. Доржханд) 2018.06.09

Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хуульч М. Доржханд оролцлоо. Тэрээр АНУ-ын Төрийн Департментын санхүүжилтээр хэрэгжүүлдэг Фулбрайт хөтөлбөрийн нэг хэсэг болох мэргэжилтнүүдэд зориулсан Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Америкийн их сургуулийн салбар Вашингтоны хуулийн сургуульд Олон Улсын нийтийн эрх зүй, Олон Улсын Бизнесийн эрх зүй, Дэлхийн банк, Олон улсын валютын сан болон олон улсын санхүүгийн институт сэдвээр сургалтад хамрагдсан байна. Энд дарна уу.

Энэ удаа бид Хюберт Хамфри Тэтгэлэгт хөтөлбөрийн тухай ярилцлаа. Манай нэвтрүүлэг монголд “ Монголын Мэдээ” сувгаар 2 долоо хоног бүрийн Ням гаригт 21.30 минутаас гарч маргааш өдөр нь өглөөний 9.30 минутаас давтаж байна. Мөн Америкт Виржиниа , Иллинойс мужийн 10 гаруй хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна.