Америк хэмнэл нэвтрүүлэг-50 “United Mongolia” TББ Г.Галбадрах

АНУ-ын виржиниа мужид ажиллаж амьдардаг “United Mongolia” TББ-ын тэргүүн, нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрахыг америк дахь төдийгүй дэлхийн олон оронд амьдран суугаа монголчууд андахгүй. Г.Галбадрах америкт 14 жил амьдрах хугацаандаа 800 орчим нийтлэл бичсэнээс гадна "Монгол хүн-Монголын баялаг, " Хөгжлийн замаар", "Монголчууд Америкт", " Америкаар 10.000 бээр" зэрэг ТВ контент, мөн Америк дахь мoнголчуудын мэдээллийн "Шинэч" төслүүдийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн билээ. Түүнийг нутаг буцахын өмнө бид нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа. Энд дарна уу.