Нүүр хуудас

UMON TV-ийн нэвтрvvлэг (Доктор Д.Жаргал) - 2011.04.08

 

Гадаадад амьдарч буй Монголчууд маань ажил хɵдɵлмɵр эрхэлж, сурч   боловсрохын зэрэгцээ ɵɵрсдийн сурч мэдсэнээ орхилгvй бvтээн туурвиж, тvvнийгээ олонтойгоо хуваалцсаар байна. АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод амьдран суугаа Физик- Математикийн ухааны  доктор Доржийн Жаргалын “Гэгээрэлд хvрэхэд чигийг заан гялалзагч од” ном хэвлэлтэнд гараад удаагvй байна. Зовлонгоос ангижруулан жаргалд хvргэх бурханы шашны учир холбогдлыг шинжлэх ухааны vндэстэй болохыг орчин vеийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглан энгийн vг хэллэгээр олон тvмэнд ойлгомжтой тайлбарлан бичсэн энэхvv ном нь  2009 онд хэвлэгдсэн “Бурханы сургаалийн шинжлэх ухааны vндэслэл” номынх нь vргэлжлэл юм байна. Ингээд номын зохиогчтой хийсэн “Аяны дугараа” нэвтрvvлгийг та бvхэн энд дарж тухлан сууж vзнэ уу.


Энэ нэвтрvvлэг Монголд: 2011 оны 04 сарын 16-ны Бямба гаригийн 19.35 минутаас гарч мɵн  дараа долоо хоногийнхоо Даваа гаригт 08.35 цагаас давтан гарна. Америкт Виржиниа мужийн Арлингтонд: 2011.04.08-ний  Баасан гаригт 17.00 цагаас, 2011.04.10-ны Nям гаригт 18.30 цагаас  Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт:
                 2011.04.12-ний  Мягмар гаригт 16.30
                          04.14-ны  Пvрэв гаригт шɵнийн 12.30 цаг
                          04.16-ний Бямба гаригт 16.30 цагаас
                          04.17-ний Ням гаригт 23.30 цагаас
                 Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.