UMON TV-ИЙН НЭВТРҮҮЛЭГ (“Монголчууд Америкт” номын баяр-2 дахь хэсэг )

АНУ-д ажиллаж амьдарч байгаа нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрахын “Монголчууд Америкт” номны нээлтэд зориулсан “Сонгодог үдэш” цэнгүүний vргэлжлэл. Энд дарна уу.
Манай нэвтрvvлэг:
Монголд:  NTV Телевизээр  2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.
Америкт:  Виржиниа мужийн Арлингтон, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт, Иллинойс мужийн Чикаго, Эванстон хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна.

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРҮҮЛЭГ (“Монголчууд Америкт” номын баяр-Эхний хэсэг )

Өнгөрсөн Бямба гаригт  Виржиниа мужын “Holiday inn Rosslyn” зочид буудлын цэлгэр танхимд АНУ-д ажиллаж амьдарч байгаа нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрахын “Монголчууд Америкт” номны нээлтэд зориулсан “Сонгодог үдэш” цэнгүүн боллоо. Энэ цэнгүүнд тус номын  зарим зочид  Чикаго, Лас-Вегас, Денвер, Миннесота, Сан франциско зэрэг хотуудаас өөрсдийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо. Мөн Америкт амьдарч байгаа уран бүтээлчид  ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Саран,  УАДБЧ-ын бүжигчин, СТА Г. Батцэнгэл, Л Баясгалан, Б.Дэлгэрмаа, дэлхийд алдартай “О” шоуны  уран нугараачид, дасгалжуулагч багш, СТА, Эрдэнэчимэг, Чикаго хотын сонгодог хөгжмийн хамтлагынхан, балетчин Б.Номин-Эрдэнэ,Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З. Хангал агсны ач охин Б. Сарнай, морин хуурч Г. Уртнасан, 2011 оны “АНУ дахь Азийн мисс” тэмцээний тэргүүн дэд байрын шагналт П.Дэлгэржаргал,  эгч дүү хийлч Б.Уянга Б.Ундраа нар гайхамшигт уран тоглолтуудаа толилуулан, яруу найрагч Х. Тэргэл  Х.Ширчин нар хөтлөн явууллаа. Энд дарна уу

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ (Г.ГАЛБАДРАХ) 2012.07.28

Америкийн Монголчуудын тухай бас нэгэн ном уншигчдынхаа гарт очлоо. Өдгɵɵ Вашингтон хотноо амьдран суугаа , МОНЦАМЭ агентлагийн 2011 оны тэргүүн бичлэгийн шагналт,   нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрах манай нэвтрvvлэгт уригдан оролцож, тvvний бүтэн 2 жилийн  нɵр их хɵдɵлмɵрийн үр шим шингэсэн ,”МОНГОЛЧУУД АМЕРИКТ” номынхоо тухай,  мɵн 8 сарын 18-нд болох номын нээлтийнхээ тухай дэлгэн ярьсаныг хүлээн авна уу. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ (ЧИКАГО- МОНГОЛЧУУДЫН НААДАМ) 2012. 07.21

АНУ-ын  Иллинойс мужийн Чикаго хотын Монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 806 , Ардын хувьсгалын 91 жилийн ойн  их баярaa ɵргɵн дэлгэр ёслол тɵгɵлдɵр сайхан тэмдэглэлээ. Тус  баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг  хүлээн авна уу. Энд дарна уу.
Манай нэвтрvvлэг: Монголд:  NTV Телевизээр  2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.
Америкт:  Виржиниа мужийн Арлингтонд 7 хоног бvрийн Баасан гаригт 17.00 цагаас, Ням гаригт 18.30 цагаас  Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ (ВАШИНГТОН МОНГОЛЧУУДЫН НААДАМ) 2012. 07.11

Монгол түмний дэнж хотойтол наадах дэлгэр их баярын мэндийг UMON ТВ-ийн уран бүтээлчид  та бүхэндээ өргөн дэвшүүлье.  Өнгөрсөн ням гариг буюу 7 сарын 8-ны нар хур тэгширсэн дэлгэр сайхан ɵдɵр АНУ-ын Вашингтон хотын Монголчууд  Их Монгол Улс байгуулагдсаны 806 , Ардын хувьсгалын 91 жилийн ойн  их баярaa ɵргɵн дэлгэр ёслол тɵгɵлдɵр сайхан тэмдэглэлээ. Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд 32 хүчтэн зодоглосноос Монгол Улсын  Гавъяат тамирчин Дамдингын хүү , Cамбо, жудо бөхийн ОУХМ, 2007,2009 оны Вашингтоны Монголчуудын наадмын аварга Сүлдбаяр түрүүлэн, түрүү бөхөөр тодорч,  залуу бөх Ундрахбаяр үзүүрлэсэн юм. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ИЙН “НААДМЫН НАЙРАГ” НЭВТРVVЛЭГ (2012. 07.07)

UMON TV-ийн vндэсний их  баяр наадамд зориулан бэлтгэсэн “НААДМЫН НАЙРАГ” нэвтрvvлэгт:
ЖVЖИГЧИН       Д.АЛТАНБАГАНА / Вашингтон ДС /
Б.БОЛДБААТАР / Вашингтон ДС /
Э.БАТЦЭЦЭГ / Чикаго/
НЭВТРVVЛЭГЧ  Б.УРАНЧИМЭГ / Вашингтон ДС / нар оролцож,
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангын “БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?”,

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугын Лхагвасүрэнгын “ДЭЛГЭРХАНГАЙН НААДАМ”, “ХУРИМЫН ЗАР”,

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ( Xүүхдийн урлагийн наадам) 2012.06.09

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу 6 сарын 3-нд Арлингтоны “Rosslyn Spectrum Theater” -т Вашингтон орчмын “Mонгол хүүхдүүдийн урлагийн 9-р наадам” болж өнгөрлөө. Энэ наадмыг тэртээ нэгэн цагт Вашингтон Хот дахь Монголчуудын холбоо анх үүсгэж жил бvрийн “Олон улсын хvvхдийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн наадамд 50 гаруй хvvхэд багачууд оролцож, авъяас билгээ сорьсон юм.Энэ арга хэмжээнээс нэвтрvvлгийнхээ эхэнд vзvvлнэ.
Дараа нь vзvvлэх МУГЖ Ц.Энхманлай, нэвтрvvлэгч, СТА Д.Цовоо нарын “Хайрын дуу” тоглолтын 2 хэсэгт  хоёр дуучны  “ Манaй орцны миний багын дуунууд 2” цомогт орсон  70, 80- аад оны vеийн залуучуудын дунд “Зохиомол “ хэмээн дуулагдаж байсан дуунууд багтжээ.

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ (Вашингтоны Монгол сургуулийн “Эрдмийн баяр”)2012.05.26

Зуны дэлгэр цаг ирж хvvхэд багачуудын  хvсэн хvлээдэг амралтын өдрvvд эхэлж байна. АНУ- ын нийслэл дэхь Монгол Сургуулийн 2011- 2012 оны хичээлийн жилийн хаалтын vйл ажиллагаа  буюу “Эрдмийн баяр” өнгөрсөн 7 хоногт болж, тус сургуулийн сурагчид бvтэн жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ эцэг эхчvvд,  ачит багш нартаа тайлагналаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас нэвтрvvлж байгаа олон улсын стандарт бүхий Кембрижийн сургалтын системийг сургалтандаа амжилттай хэрэгжvvлж байгаа тус хамт олны Эрдмийн баяр урьд урьдынхаас өвөрмөц сонин болж өнгөрлөө. Ингээд та бvхэн энхрий бяцхан хvvхэд багачуудын эрдэм номын баяр, эгшиг яруу дуу бvжгийн дээжээс сонирхохоос гадна тус сургуулиас 6 сард  зохион байгуулах гэж байгаа “Монгол зуслан”-гийн талаарх сонирхолтой мэдээллийг бас сонсоорой. Tа нартаа удахгvй болох Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн баярын мэндийг дэвшvvлье!. Энд дарна уу

Read more ...