UMONTV-ийн нэг жилийн ойд зориулсан “Best Of Us” нэвтрvvлгийн 2 дахь хэсэг

АНУ дахь UMON TV-ийн нэг жилийн ойгоо тохиолдуулан бэлтгэж байгаа “ Best Of Us”  буюу “Бидний уран бvтээлийн дээжис” тойм нэвтрvvлгийнхээ 2-р хэсгийг толилуулах гэж байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг бүр  америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын амжилт бүтээл ,ажил хэргээс сурвалжлан  бэлтгэдэг болохоор   “Best Of Us “ нэвтрvvлэг нь зөвхөн бидний ажлын бүтээл төдийгүй  та бидний амьдралын нэгэн жилийн товч түүх гэж хэлж болно. Ингээд америкийн монголчуудын амьдралын нэгэн жилийн түүх , нэвтрүүлгийн хальснаа хэрхэн хадгалагдсаныг хамтдаа эргэн харцгаая. ЭНД ДАРЖ VЗНЭ VV.
Манай нэвтрvvлгvvд:
Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.

Read more ...

UMONTV-ийн нэг жилийн ойд "Best Of Us"-1, МVОНРТ-ийн нэвтрvvлэгчдийн мэндчилгээ

Одоогоос жилийн өмнө буюу 2010 оны 11 сарын 26-ны энэ өдөр АНУ дахь UMON ТV aнхны нэвтрvvлгээ  Амeрикийн олон нийтэд зориулсан телевизийн сувгаар  харин маргааш нь буюу 11 сарын 27-нд  Монгол дахь NTV тeлeвизийн цэнхэр дэлгэцээр цацаж байлаа. Тэр өдрөөс хойш даруй  жилийн хугацаа өнгөрч бид нийтдээ 50 гаруй нэвтрvvлэг бэлтгэн Америкт болон Монголын Телевизийн сувгаар цацжээ. Тиймээс энэ нэг жилийн хугацаа  UMON TV-ийн хамт олны уран бүтээлийн  түүх төдийгүй үзэгч таны амьдралын нэгэн жилийн түүх билээ. Ингээд энэхvv уран бүтээлийн баяраа та бvхэнтэйгээ хуваалцаж , өнгөрсөн нэг жилийн хугацаанд  бидний амьдралд ямар ямар үйл явдлууд болсныг бvтэн 2 дугаар болгон та бvхэнд толилуулах гэж байна. Ингээд бидний уран бvтээлийн дээжсээс болон МVОНРТ-ийн нэвтрvvлэгчдийн мэндчилгээ багтсан “Best Of Us”  нэвтрvvлгийнхээ эхний хэсгийг  vзvvлж байна.Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрүүлэг (МУИС-ийн МСХ-ийн гvйцэтгэх захирал Ж.Бат Ирээдvй )

Эх хэл, их соёлоо судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой МУИС-ийн Монгол Судлалын Хvрээлэнгийн гvйцэтгэх захирал , хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Бат-Ирээдvй бусад эрдэмтэн судлаачдийнхаа хамтаар АНУ-ын Харвард,  Индиана болон Висконсиний их сургуулиудаар ажлын айлчлал хийж байх vед нь уулзаж ярилцсан ярилцлагийг та бvхэндээ хvргье. 10 гаруй жилийн тvvхтэй тус xvрээлэнгийн эрдэмтэн мэргэдийн америкт ирсэн зорилго, мөн  дэлхийн монгол судлалын талаар ярьсан сонирхолтой ярилцлагыг  ЭНД ДАРЖ VЗНЭ VV
Манай нэвтрvvлгvvд:
Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна. Мɵн Америкт Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (Ажаа Гэгээний мэлмий гийсэн ɵдɵр,"Онлайн Сургалт")

Монголчууд та бидний сайн мэдэх Хөх нуурын  Гvмбvн хийдийн хамба лам, Түвд-Монголын  Шашин Соёлын Төвийн тэргүүн, Монгол гэгээнтэн Ажаа Рэмбvчигийн 61 насны  сүүдэр тохиосон өдөр 9 сарын 23-нд болж  шавь нар ,хамтран ажиллагсад, сvсэгтэн олныхоо хамтаар Блvvмингтон дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвдөө ёслон өнгөрvvллээ. Уг ёслолд Америк, Монгол, Түвд, Хятад гээд тvvний  ном сургаалыг даган,  дээдлэн  хvндэлдэг сүсэгтэн олон хvрэлцэн ирсэн юм.
Дараа өдөр нь  Гэгээнтэн  “Сандуйн Жүд” сударын баярыг  Энэтхэгийн Дашкүл хийд, Сакрамэнто хот дахь “Занабазар” төвийн лам нар болон Чикаго дахь сvсэгтэн олны хамт тэмдэглэлээ.  Ингээд Блvvмингтон дахь  Түвд-Монголын  Шашин Соёлын Төвд болсон Ажаа гэгээнтний мэлмий гийсэн өдрөөс бэлтгэсэн бичил  сурвалжлагыг vзэж монголчууд та бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн буян номын дууг даган баясаж сэтгэлээ ариусгаарай. Чикаго дахь “Сандуйн Жүд” сударын баярыг дараагийн дугаарт vзvvлнэ.  Дараа нь  “УБ-Эрдэм Оюу” Дээд сургуулийн эрдэмтэн багш нар  гадаадад амьдарч байгаа оюутан залуучуудад зориулан АНУ-ын Чикагод төвтэй “ОНЛАЙН СУРГАЛТ”-ын хөтөлбөр хэрэгжvvлж эхлээд байгаа тухай манай ТВ-ийн Чикаго дахь Сурвалжлагч, Сэтгvvлч  Д.Адилзаяагийн бэлтгэсэн ярилцлагыг хvлээн авч vзээрэй.
Та бvхэн ЭНД ДАРЖ vзнэ vv.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (24 дэхь удаагийн Чингисийн тахилга) 2011.09.24

АНУ дахь Монгол Америкийн Соёлын Нийгэмлэгээс жил бvр зохион явуулдаг Эзэн Чингис хааны тахилгын ёслол энэ сарын 17- нд Нью Жэрси мужийн  Фринстон хотoд боллоо.  24 дэхь удаагийн тахилгын ёслолд Америкт амьдарч буй  Mонгол, Өвөрмөнгөл,  Xалимаг, Буриад,  Тува, Афганистаны Хазара Монголчуудын төлөөлөл 200 орчим Монгол туургатан оролцсоноос гадна Өвөрмонголын Анд хамтлаг,  Нацагийн Ганхуяг ахлагчтай  “Mongol World” хамтлагийнхан уран бvтээлээ өргөсөн юм. ЭНД ДАРНА УУ.

Манай нэвтрvvлэг Монголд  “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтаж байна.
Америкт  Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна. Хуваарийг манай студийн www.umontv.us веб хуудас руу орж аваарай.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг ( АНУ-ын Тэнгисийн цэргийн ахлагч Р.Хосбаяр) 2011.09.02

Гадаадад амьдарч буй  Монголчуудын  дунд өөрийн мэдлэг, чадвар, оюун ухаан,эр зориг, авъяас, хөдөлмөрөөрөө амжилтад хүрч, Америкийн төдийгүй дэлхийн хэмжээнд өөрийн орон зай, нэр хүндийг бий болгон, Монгол эх орныхоо нэрийг  өндөрт өргөж яваа олон залуус бий.
Дархан хотод цэрэг эрийн гэрт тєрж, єсєж хvмvvжсэн, єдгєє ч жинхэнэ цэрэг эрийн ёсоор дэлхийн тэргvvлэгч хvчирхэг гvрэн АНУ-ын армид, тэр дундаа  шилмэл анги нэгтгэл болох  алдарт Маринуудын эгнээнд нэр тєртэй алба хашиж, Дэлхийн халуун цэг болох Иракийн дайнд оролцож, олон vндэстний шилэгдмэл эрсийн дотроос гавъяагаараа шалгарсан  Тэнгисийн цэргийн ахлагч, Монгол маринe бол Рэнцэндоржийн Хосбаяр. Тvvнийг  АНУ-ын  Хойд Каролин дахь Тэнгисийн цэргийн баазад  офицер болохоор бэлтгэлдээ гараад байх vед нь бид нэвтрvvлэгтээ урьсан юм.  Хатуу ширvvн байлдааны гал дунд  vхэл амьдралын дэнсэн дээр, исгэрэх суман мєндєр, тэсрэх бємбєгєн дунд эр зориг, тэсвэр тэвчээрээрээ ялсан тvvний сэтгэлийн vгийг ЭНД ДАРЖ сонсоно уу. 

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг ( "Зуслангийн нэг ɵдɵр" сурвалжлага) 2011.08.20

Удтал vргэлжилсэн зуны амралт дуусч, хичээл сургууль, ажил хɵдɵлмɵрийн идэвхтэй vе хаяанд ирлээ. Харьд суугаа хvмvvст эх орны алтан намрын гэгээхэн дурсамж  бодогдож,  хvvхэд багачууд маань ч хичээл сургуульдаа бэлтгэн,удаан уулзаагvй найз нɵхɵд, багш нартайгаа учирна гэхээр сэтгэл нь догдолж байгаа бизээ. Чухам ийм үед vзэгчид та бvхэндээ АНУ дахь” Монгол Хэл Соёлын зуслан”-гаас бэлтгэсэн “Зуслангийн нэг ɵдɵр” сурвалжлагаа хvргэх гэж байна.
Монгол гэгээнтэн Ажаа Рэмбvvчи хvvхдvvдэд  тус болон эрvvл агаартай, сайхан газраа гарган ɵгч,” АНУ дахь Монгол Соёлын Тɵв”-ийн залуучууд монгол хэл, уран зохиол, ёс заншлын хичээл зааж, мэргэжлийн тогооч Амаржаргал амтат хоолоор vйлчлэн, хvvхдэд элэгтэй олон хvмvvсийн хамтын хvчээр энэ зуслангийн 5 дахь ээлж амжилттай дууссан юм. Харь холын нутагт амьдарч буй Монгол хүүхдүүддээ Монгол зусландаа амарч байх бүх бололцоо нɵхцлийг бүрдүүлж, тэдний сайн сайхан, цаашлаад Монголын залуу үеийнхэнд эх хэл, соёлыг нь өвлүүлэхэд тус дэм болон ажиллаж байгаа бvх хvмvvст сайн сайхныг хvсье. Энд дарж vзнэ vv.

Read more ...

UMONTV-ийн нэвтрvvлэг(Таны сонорт,Шинэчилсэн бүртгэл,Оюутан У.Батцоож...)

Энэ удаагийн дугаараа  АНУ дахь Монгол Улсын Иргэдийн Шинэчилсэн Бүртгэлийн Вашингтон хот дахь цагийн хуваарь зэрэг мэдээллийг багтаасан “Таны сонорт” булангаар эхэлж байна. Дараа нь Индиана мужийн Блvvмингтон хотоос бэлтгэсэн бичил сурвалжлагаа vзvvлнэ. Дараа нь Индиана мужийн Блvvмингтон хотоос бэлтгэсэн бичил сурвалжлагаа vзvvлнэ.
АНУ-ын нэр хүндтэй Их сургуулиудын нэг болох Индианагийн их сургуулийн хамгийн том салбар нь 40 мянга гаруй оюутантай Блvvмингтон хот дахь салбар.  Тус сургуульд манай монголчуудаас цɵɵнгvй оюутнууд суралцдаг бɵгɵɵд тэдний нэг “Kelley”гийн Бизнесийн сургуулийн оюутан Увшийн Батцоожтой уулзсан юм. Мɵн тус сургуульд монгол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдийг эгнээндээ нэгтгэсэн “Монгол нийгэмлэг” ажилладаг. Монгол нийгэмлэгээс жил бvр Монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг бɵгɵɵд энэ жил уг нийгэмлэгийн 50 жилийн ой тохиож ɵмнɵх жилvvдээс илvv ɵргɵн дэлгэр болсон юм.

Read more ...