• Skip to content
  • Jump to main navigation and login

Nav view search

Navigation

  • Нүүр хуудас
  • Мэдээллийн хөтөлбөр
  • Манайхан теле сэтгvvл
  • Америк хэмнэл
  • Study in the USA
  • Бусад

Search

Open menu
  • About us (Бидний тухай)
  • Contact us (Холбоо барих)
  • Цагийн хүрдээр ...

Нүүр хуудас

UMON TV-ИЙН ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР (2012. 06.16)

Details
Created: Saturday, 16 June 2012 14:04
Hits: 925

UMON TV-ийн энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрт:
- Вашингтон хот дахь МУЭСЯ- нд болсон  2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн vр дvн,
- МУСТА, Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн шагналт, урлаг судлаач, доктор Б.Батжаргалын “ АМЕРИКТ УЧИРСАН УРАН САЙХАН” номын баяр,
- “UMON TV АМЕРИКИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА” танин мэдэхvйн шинэ булангын анхны дугаар “АМЕРИКИЙН ТӨРИЙН ДАЛБАА”-НЫ ТУХАЙ /Орчуулагч Содномын Энхцэцэг /

Read more ...

UMON TV-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР, “ХАЙРЫН ДУУ” ТОГЛОЛТ (2012.06.02)

Details
Created: Saturday, 02 June 2012 13:49
Hits: 925

Өнгөрсөн 7 хоногт АНУ даяар тэмдэглэсэн  “Memorial day” буюу  ”Дурсгалын өдөр”, ДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Сарангийн төгсөлт, “Монгол судлалын цуврал лекц -23” аас бэлтгэсэн сурвалжлагууд, Чикагод болсoн Палентологи диназаврын сургалт аялал, Лас Вегаст зохиогдсон Америкийн Монголчуудын хөл бөмбөгийн  аварга шалгаруулах ээлжит тэмцээнээс бэлтгэсэн фото мэдээ, мөн Америкийн Монголчуудын дунд ойрын өдрvvдэд болох vйл явдлын  товчоон / Чикаго дахь МАОХ-ноос зохиох ” MACA PLUSA” шоу тоглолт, Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн уламжлалт тэмцээн, “Монгол Өв Соёлын Сан”-гаас Нью Иоркт амьдран суугаа хүүхдэд зориулсан "Би Монгол Хүн” өдөрлөг /  зэрэг  мэдээ мэдээлэл орж байна.
Мэдээллийн хөтөлбөрийн дараа МУГЖ Ц. Энхманлай, нэвтрvvлэгч, СТА Д.Цовоо нарын “Хайрын дуу” тоглолтыг vзvvлнэ. Энэ тоглолтонд 2 дуучны “ Манaй орцны миний багын дуунууд 2” цомогт орсон  70, 80 аад оны vеийн залуучуудын дунд “Зохиомол “ хэмээн дуулагдаж байсан дуунууд багтжээ. Энд дарна уу

Read more ...

ШУУРХАЙ МЭДЭЭ (ВАШИНГТОНЫ МОНГОЛЧУУД САНАЛАА ӨГЛӨӨ)

Details
Created: Saturday, 09 June 2012 14:04
Hits: 928

AНУ-ЫН НИЙСЛЭЛ ВАШИНГТОН ХОТ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС БЭЛТГЭСЭН ШУУРХАЙ МЭДЭЭ. ЭНД ДАРНА УУ.

Манай нэвтрvvлэг:  Монголд:  NTV Телевизээр  2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна. Америкт:  Виржиниа мужийн Арлингтон, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт, Иллинойс мужийн Чикаго, Эванстон хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Та бvхэн нэвтрvvлгvvдтэй холбоотой дэлгэрэнгvй мэдээлэл, Монголд болон Америкт гарах эфирийн хуваарь зэргийг манай телевизийн веб хуудас www.umontv.us руу орж авахаас гадна umontv@gmail  емайл хаягаар бидэнтэй харилцаарай.

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ (Вашингтоны Монгол сургуулийн “Эрдмийн баяр”)2012.05.26

Details
Created: Saturday, 26 May 2012 13:46
Hits: 1123

Зуны дэлгэр цаг ирж хvvхэд багачуудын  хvсэн хvлээдэг амралтын өдрvvд эхэлж байна. АНУ- ын нийслэл дэхь Монгол Сургуулийн 2011- 2012 оны хичээлийн жилийн хаалтын vйл ажиллагаа  буюу “Эрдмийн баяр” өнгөрсөн 7 хоногт болж, тус сургуулийн сурагчид бvтэн жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ эцэг эхчvvд,  ачит багш нартаа тайлагналаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас нэвтрvvлж байгаа олон улсын стандарт бүхий Кембрижийн сургалтын системийг сургалтандаа амжилттай хэрэгжvvлж байгаа тус хамт олны Эрдмийн баяр урьд урьдынхаас өвөрмөц сонин болж өнгөрлөө. Ингээд та бvхэн энхрий бяцхан хvvхэд багачуудын эрдэм номын баяр, эгшиг яруу дуу бvжгийн дээжээс сонирхохоос гадна тус сургуулиас 6 сард  зохион байгуулах гэж байгаа “Монгол зуслан”-гийн талаарх сонирхолтой мэдээллийг бас сонсоорой. Tа нартаа удахгvй болох Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн баярын мэндийг дэвшvvлье!. Энд дарна уу

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ( Xүүхдийн урлагийн наадам) 2012.06.09

Details
Created: Saturday, 09 June 2012 13:57
Hits: 798

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу 6 сарын 3-нд Арлингтоны “Rosslyn Spectrum Theater” -т Вашингтон орчмын “Mонгол хүүхдүүдийн урлагийн 9-р наадам” болж өнгөрлөө. Энэ наадмыг тэртээ нэгэн цагт Вашингтон Хот дахь Монголчуудын холбоо анх үүсгэж жил бvрийн “Олон улсын хvvхдийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн наадамд 50 гаруй хvvхэд багачууд оролцож, авъяас билгээ сорьсон юм.Энэ арга хэмжээнээс нэвтрvvлгийнхээ эхэнд vзvvлнэ.
Дараа нь vзvvлэх МУГЖ Ц.Энхманлай, нэвтрvvлэгч, СТА Д.Цовоо нарын “Хайрын дуу” тоглолтын 2 хэсэгт  хоёр дуучны  “ Манaй орцны миний багын дуунууд 2” цомогт орсон  70, 80- аад оны vеийн залуучуудын дунд “Зохиомол “ хэмээн дуулагдаж байсан дуунууд багтжээ.

Read more ...

UMON TV-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ( 2012.05.19 )

Details
Created: Saturday, 19 May 2012 13:41
Hits: 939

Энэ дугаарт “Монголын Динозавр Судлалын Хүрээлэн” ТББ,  Вашингтон дахь Байгаль, түүхийн музейтэй хамтран  Вашингтон хотод амьдарч буй хvvхдvvдэд зориулан   “Палентологи- Диназавр”-ийн сургалт, аялал зохион байгууллаа, “Монгол бахархал булан”-гаар  “Абага хааны vнэмлэх бичиг”-нии тухай , МХЗХ-ны ноотны зураач, МУСТА Цэндээхvvгийн Наранцэцэгтэй манай сурвалжлагч, сэтгvvлч Д.Адилзаяагын хийсэн ярилцлага, ойрын өдрvvдэд aмерикийн Монголчуудын дунд болох vйл явдлын товчоон зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлага орж байна. Энд дарна уу.

Read more ...

More Articles ...

  1. UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ ( TАНЫ СОНОРТ, “ЧИНГИС ХААН-850” )2012.05.13

Page 61 of 71

  • Start
  • Prev
  • 56
  • 57
  • 58
  • 59
  • 60
  • 61
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • Next
  • End
Copyright © 2025 UMONTV. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.