• Skip to content
  • Jump to main navigation and login

Nav view search

Navigation

  • Нүүр хуудас
  • Мэдээллийн хөтөлбөр
  • Манайхан теле сэтгvvл
  • Америк хэмнэл
  • Study in the USA
  • Бусад

Search

Open menu
  • About us (Бидний тухай)
  • Contact us (Холбоо барих)
  • Цагийн хүрдээр ...

Нүүр хуудас

UMON TV-ийн Мэдээллийн хөтөлбөр, "Тулга" уран уншлагын төгсгөл ( 2012.02.11)

Details
Created: Saturday, 11 February 2012 13:58
Hits: 868

UMON ТV-ийн нэвтрvvлэг  Иллинойс мужийн олон нийтэд зориулсан телевизийн сувгаар 7 хоног бvр шинэчлэгдэн, тогтсон цагийн хуваарийн дагуу  гарч байгааг та бvхэндээ сануулаад ээлжит мэдээллийн хөтөлбөрөө толилуулъя. Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд  Конгрессын номын санд уулзалт боллоо, ”Чикаго” монгол сургуулийнхан багш нарын баяраа тэмдэглэлээ, Вашингтон ДС-д “Монгол хэл бичгийн төв” нээгдэн хичээл сургалтаа явуулж байна, Ойрын өдрvvдэд булангаар Чикаго, Бэй Аэриа орчмын Монголчууд Монголын уламжлалт цагаан сарын баяраа хэзээ, хаана, хэрхэн тэмдэглэх тухай  зэрэг мэдээ, мэдээлэл энэ  удаа орж байна. Мэдээллийн  хөтөлбөрийн дараа  "Тулга" уран уншлагын төгсгөлийн шатны шалгаруулалтыг vзээрэй. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (Мэдээлийн хөтөлбөр, "Тулга" уран уншлага 2_1)

Details
Created: Saturday, 21 January 2012 17:07
Hits: 829

Манай мэдээллийн хөтөлбөрийн  энэ удаагийн дугаарт Чикаго хотын “Номын найзууд” төслөөс зохион байгуулсан “10000 Номын баяр”, “Номын найзууд”-ын 2012 оны анхны уулзалтаас бэлтгэсэн сурвалжлага, Флорида мужийн Орландо хотод болсон Улсын циркийн болон Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн уулзалтанд уригдан оролцсон Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн,  бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай хийсэн товч ярилцлага, Вашингтон хотод “Mongolian master” клуб нээгдлээ сурвалжлага, эх орондоо буцахаар төлөвлөн, ажлын байр хайж байгаа залуучууддаа зориулан Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооний гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэгтэй хийсэн ярилцлага зэрэг мэдээ сурвалжлага орж байна. Энд дарна уу.
Мэдээллийн хөтөлбөрийн дараа  та бvхэндээ цуврал болгон vзvvлж байгаа  АНУ-ын Колoрaдo мужийн Денвер хотноо болсoн “Тулга”уран уншлагын тэмцээний 2 дахь шатны шалгаруулалтанд оролцсон уран уншигчдын уншилтуудын эхний хэсгийг  хvргэнэ.

Read more ...

UMON TV (“Дэлхийн монголчуудын талаар төрөөс баримтлах бодлого"уулзалт)

Details
Created: Saturday, 04 February 2012 13:47
Hits: 855

UMON ТV-ийн нэвтрvvлэг  02 сарын 04-ний 23:30 цагт буюу өчигдөр орой Чикаго хотын “Comcast”, “WOW” , “RCN”  кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг  “CAN” телевизийн сувгаар анх удаа цацагдлаа.  Хэрэв та анхны дугаарыг vзэж амжаагvй бол  02 сарын 06-ны 22:30, 02 сарын 08-ны 20:30 цагуудаас гарах давталтыг vзээрэй. Ийнхvv энэ өдрөөс хойш  Иллинойс мужийн Монголчууд UMON TV-ийнхээ нэвтрvvлгийг эх хэл дээрээ Америкийн Телевизийн сувгаар vзэх боломжтой боллоо. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ч.Сайнбилэг , Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх МУӨЧТ-ийн захирал Ч.Отгочулуу нарын Чикаго хотын монголчуудтай хийсэн уулзалтаас бэлтгэсэн тойм нэвтрүүлгээ энд дарж vзнэ vv.
UMON TV-ийн  нэвтрvvлэг Иллинойс мужийн Олон нийтийн Телевизээр гарах эфирийн хуваарь:

Read more ...

UMON TV-ийн нэвтрүүлэг (Таны сонорт, “Тулга” уран уншлагa-Эхний шат)

Details
Created: Friday, 13 January 2012 17:00
Hits: 801

Америкийн Монголчуудын төдийгvй Монголын алдарт яруу найрагчид, жvжигчид, зохиолчдыг хамруулсан “Тулга” уран vсгийн чуулган АНУ-ын Коларода мужийн Дэнвэр хотноо тvрvv жилийн сvvлээр болж, яруу найрагт дуртай хvн бvхний сэтгэлийг хөдөлгөсөн  өргөн цар хvрээтэй арга хэмжээ болсон билээ.  Колорада мужийн “Монголчуудын Холбоо”, “Тулга” яруу найргийн клубээс санаачлан, “Мон-Ээл” урлагийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан уг чуулганы хамгийн гол арга хэмжээ нь уран уншлагын тэмцээн байлаа.  АНУ-ын өнцөг булан бvрээс  16 уран уншигчид  хурэлцэн ирж, шvлэг яруу найраг болон үргэлжилсэн үгсийн бүтээлүүдийг уншиж, өрсөлдсөнөөс  Дэнвэрийн  М.Эрдэнэбат, Б.Батхишиг, Ц.Нарангэрэл нар шилдгvvдээр тодорсон юм. 3 vе шаттай явагдсан энэхvv тэмцээний Эхний шатны шалгаруулалтанд оролцсон уран уншигчдын уншилтуудыг бvрэн эxээр нь хvргэж байна.  ЭНД ДАРЖ vзээрэй.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг Чикаго, Эванстон хотын Чөлөөт ТВ-ийн сувгаар гарна.

Details
Created: Saturday, 28 January 2012 13:44
Hits: 821

UMON ТV долоо хоног тутам мэдээлийн шинэ хөтөлбөрийг бэлтгэн  Виржиниа мужийн Арлингтон, Файрфах болон бусад 10-аад дvvргvvдийн чөлөөт телевизийн сувгаар, Medeelel.com, Orloo.com, Dayarmongol.com, UMON TV-ийн umontv.us вэб сайтууд, Монгол дахь NТВ телевизээр тогтмол нэвтрүүлдэг билээ. Харин энэ удаа манай нэвтрvvлэг  Иллонойс мужийн Чикаго, Эванстон хотод анх удаа олон нийтийн телевизийн сувгаар цацагдах гэж байна. Чикаго хотын монголчууд манай  мэдээллийн хөтөлбөрийг “Comcast”, “Wide open west” буюу “WOW” , “RCN”  кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг  “CAN” телевизийн сувгаар 2-р сараас эхлэн ням гариг бүрийн 19.00 цагаас хүлээн авч үзэх боломжтой боллоо.
Эванстон хотын монголчууд Сомсаst-ын 6-р сувгаар Баасан гариг бvрт 22.00 цаг, Бямба гариг бvрт 17.00 цагаас , Ням гаригийн оройн 18.30 цагаас тус тус хүлээн авч үзээрэй. Энд дарна уу

Read more ...

UMONTV-ийн нэвтрүүлэг (Чикаго-Cүлд модны наадам, Вашингтон-Төв ёолк) 2012.01.07

Details
Created: Saturday, 07 January 2012 16:55
Hits: 866

Баяр баярын дундаас хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн чамин, хамгийн сайхан баяр  шинэ жилийн  мэндийг  Америк дахь UMON TV та бvхэндээ  дэвшvvлээд 2012 оны анхны дугаараа толилуулж байна.
  “Америк Монголын Нийгэмлэг”, Чикаго дахь “Залуучуудын Холбоо”-той  хамтран зохион байгуулсан Чикаго хотын монголчуудын “Хaршийн сүлд модны наадам”, Вашингтон Хот орчмын Монголчуудын Холбооноос жил бvр уламжлал болгон зохион явуулдаг “Төв ёолк”  саяхан болж, монголчууд маань  хуучин оноо vдэж,  угтан ирэх 2012 оноо баяр хөөр , аз жаргал, амжилт бvтээл  дvvрэн угтлаа. Ингээд vзэгч та бvхэн хөгжим дууны эгшгэнд цэнгэн баясч, гоо үзэсгэлэн, дэгжин чамин цогцолсон дээрх хоёр шинэ жилийн баярын цэнгvvнийг ЭНД ДАРЖ vзэхийн сацуу доорх хувиарын дагуу Монголд болон Америкийн телевизийн сувгаар бас vзээрэй.

Read more ...

More Articles ...

  1. UMONTV-ийн нэвтрүүлэг (Америкийн Монголчуудын "Баярын Мэндчилгээ") 2011.12.31

Page 64 of 71

  • Start
  • Prev
  • 59
  • 60
  • 61
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • Next
  • End
Copyright © 2025 UMONTV. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.