• Skip to content
  • Jump to main navigation and login

Nav view search

Navigation

  • Нүүр хуудас
  • Мэдээллийн хөтөлбөр
  • Манайхан теле сэтгvvл
  • Америк хэмнэл
  • Study in the USA
  • Бусад

Search

Open menu
  • About us (Бидний тухай)
  • Contact us (Холбоо барих)
  • Цагийн хүрдээр ...

Нүүр хуудас

UMON TV-ийн нэвтрvvлэг (Доктор Д.Жаргал) - 2011.04.08

Details
Created: Friday, 08 April 2011 20:23
Hits: 1226

 

Гадаадад амьдарч буй Монголчууд маань ажил хɵдɵлмɵр эрхэлж, сурч   боловсрохын зэрэгцээ ɵɵрсдийн сурч мэдсэнээ орхилгvй бvтээн туурвиж, тvvнийгээ олонтойгоо хуваалцсаар байна. АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод амьдран суугаа Физик- Математикийн ухааны  доктор Доржийн Жаргалын “Гэгээрэлд хvрэхэд чигийг заан гялалзагч од” ном хэвлэлтэнд гараад удаагvй байна. Зовлонгоос ангижруулан жаргалд хvргэх бурханы шашны учир холбогдлыг шинжлэх ухааны vндэстэй болохыг орчин vеийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглан энгийн vг хэллэгээр олон тvмэнд ойлгомжтой тайлбарлан бичсэн энэхvv ном нь  2009 онд хэвлэгдсэн “Бурханы сургаалийн шинжлэх ухааны vндэслэл” номынх нь vргэлжлэл юм байна. Ингээд номын зохиогчтой хийсэн “Аяны дугараа” нэвтрvvлгийг та бvхэн энд дарж тухлан сууж vзнэ уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрүүлэг (Miss Mongolia USA 2011 - 2 хэсэг) 2011 он

Details
Created: Tuesday, 22 March 2011 19:29
Hits: 1206

 

Чикаго хот дахь "Хулангоо" тɵвийн санаачлагаар "Гоо марал" эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан Америкийн Монголчуудын гоо бүсгүй шалгаруулах "Miss Mongolia USA - 2011" наадам энэ оны 3 сарын эхний ɵдрүүдэд Чикаго хотын "Copernicus" тɵвд болсон юм.
Америк дахь "UMON TV", "Orloo.com" тус наадмын мэдээллийн спонсороор ажилласан бɵгɵɵд түрүүчийн дугаартаа эхний шатны шалгаруулалт болох aвъяас чадварын мɵн гоёлын даашинзны үзүүлбэрүүдийг та бүхэндээ үзүүлсэн.

Одоо Тэргүүн болон Дэд миссээр шалгарсан охид, мɵн хоёр , гуравдугаар шатны шалгаруулалт болох үндэсний болон усны хувцастай үзүүлбэрүүдийг багтаасан Хоёрдугаар хэсгээ Та бүхэнд хүргэх гэж байна.Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (“Хvрээ цам 108”тоглолт, “Cherry Blossom Festival” болон бусад) 2011 он

Details
Created: Friday, 01 April 2011 20:09
Hits: 1059

 

АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын соёл урлагийн газраас зохиож байгаа Арлингтоны Монголчуудын соёл-урлагийн  Хамтдаа арга хэмжээний  хvрээнд  “Хvрээ цам 108”  бүрэн хэмжээний бүжгийг  саяхан олон нийтэд толилууллаа,  03 сарын 26-нд нээлтээ хийсэн “Cherry Blossom Festival”  буюу “Интоор Цэцэглэхүй”  хаврын баяр Вашингтон хотод vргэлжилж байна,

Read more ...

UMON TV-ийн нэвтрүүлэг (Miss Mongolia USA 2011 - Эхний хэсэг) 2011 он

Details
Created: Friday, 18 March 2011 21:34
Hits: 1038

 

2011 оны 3 сарын эхний ɵдрүүдэд Чикаго хот дaxь мэргэжлийн тайз,  гэрэлтүүлэг, дууны системээр тоноглогдсон 1500 хүртэлх хүний суудалтай “Copernicus” тɵвд Америкт амьдарч буй Монголчууд маань 2011 оны гоо бүсгүй , тэргүүн титмийн эзнээ тодрууллаа. Харьд суугаа Монголчуудын хувьд анхдагч болох “Miss Mongolia USA -2011” наадмыг АНУ-ын Чикаго хотод үйл ажиллагаа явуулж буй Хулангоо тɵвɵɵс санаачлан “Гоо марал” эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан юм. Уг наадамд Washington DC, Chicago, Denver, Minnesota, New York, California, Utah, Dickinson, Rockford, Skokie зэрэг муж, хотуудаас 21 бүсгүй гоо үзэсгэлэн, авъяас чадвар, цэц мэргэнээрээ ɵрсɵлдɵж тэргүүн миссээр шалгарсан бүсгүй эх монгол нутгийнхаа хацар гоо охидыг тɵлɵɵлɵн “Miss Asia USA” тэмцээнд оролцох эрхийг олж авсан юм. Америк дахь “UMON TV”, "Orloo.com" тус наадмын мэдээллийн спонсороор ажилласан бɵгɵɵд эхний шатны шалгаруулалт болох aвъяас чадварын мɵн гоёлын даашинзны үзүүлбэрүүдийг та бүхэндээ үзүүлэх гэж байна. Энд дарна уу.

Read more ...

Page 71 of 71

  • Start
  • Prev
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • 70
  • 71
  • Next
  • End
Copyright © 2025 UMONTV. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.