• Skip to content
  • Jump to main navigation and login

Nav view search

Navigation

  • Нүүр хуудас
  • Мэдээллийн хөтөлбөр
  • Манайхан теле сэтгvvл
  • Америк хэмнэл
  • Study in the USA
  • Бусад

Search

Open menu
  • About us (Бидний тухай)
  • Contact us (Холбоо барих)
  • Цагийн хүрдээр ...

Нүүр хуудас

UMON TV-ийн ээлжит Мэдээллийн хөтөлбөр 2011.08.27

Details
Created: Saturday, 27 August 2011 14:03
Hits: 876

UMON TV студийн ээлжит мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар АНУ-ын нийслэл дэхь “Монгол Америк Эмэгтэйчvvдийн Холбоо”-ноос зохион байгуулсан “Эмэгтэйчvvдийн Нөхөн Vржихvй” сэдэвт сургалт ярилцлагын тухай, Дэлхийн банкны Улс орнуудыг хариуцсан  газрын гvйцэтгэх захирал асан, ноён Жим Хаган болон тvvний ажлыг аваад удаагvй  байгаа  ноён Jonh Whitehead нартай хийсэн ярилцлага vзvvлнэ. Мөн  “US Marine Corps”-ийн ахлагч  Р.Хосбаяр Америкийн нэр хvндтэй “ Spike” Телевизийн “Deadliest Warrior”нэвтрvvлэгт оролцлоо, Лос Анжелес хотноо болсон “АНУ дахь Азийн мисс -2011” гоо сайхны  наадамд оролцсон Пvрэвийн Дэлгэржаргал Дэд миссээр шалгарлаа, Чикаго хотноо “MIdWest-2011” Америкийн  Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо, Вашингтон дахь ЭСЯ-д хийгдэж байгаа иргэдийн шинэчилсэн  бvртгэлийн өдрийг сунгалаа зэрэг мэдээ мэдээлэл орсныг ЭНД ДАРЖ vзнэ vv.

Read more ...

UMONTV-ийн нэвтрvvлэг(Таны сонорт,Шинэчилсэн бүртгэл,Оюутан У.Батцоож...)

Details
Created: Friday, 05 August 2011 19:43
Hits: 882

Энэ удаагийн дугаараа  АНУ дахь Монгол Улсын Иргэдийн Шинэчилсэн Бүртгэлийн Вашингтон хот дахь цагийн хуваарь зэрэг мэдээллийг багтаасан “Таны сонорт” булангаар эхэлж байна. Дараа нь Индиана мужийн Блvvмингтон хотоос бэлтгэсэн бичил сурвалжлагаа vзvvлнэ. Дараа нь Индиана мужийн Блvvмингтон хотоос бэлтгэсэн бичил сурвалжлагаа vзvvлнэ.
АНУ-ын нэр хүндтэй Их сургуулиудын нэг болох Индианагийн их сургуулийн хамгийн том салбар нь 40 мянга гаруй оюутантай Блvvмингтон хот дахь салбар.  Тус сургуульд манай монголчуудаас цɵɵнгvй оюутнууд суралцдаг бɵгɵɵд тэдний нэг “Kelley”гийн Бизнесийн сургуулийн оюутан Увшийн Батцоожтой уулзсан юм. Мɵн тус сургуульд монгол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдийг эгнээндээ нэгтгэсэн “Монгол нийгэмлэг” ажилладаг. Монгол нийгэмлэгээс жил бvр Монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг бɵгɵɵд энэ жил уг нийгэмлэгийн 50 жилийн ой тохиож ɵмнɵх жилvvдээс илvv ɵргɵн дэлгэр болсон юм.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг ( "Зуслангийн нэг ɵдɵр" сурвалжлага) 2011.08.20

Details
Created: Saturday, 20 August 2011 13:57
Hits: 863

Удтал vргэлжилсэн зуны амралт дуусч, хичээл сургууль, ажил хɵдɵлмɵрийн идэвхтэй vе хаяанд ирлээ. Харьд суугаа хvмvvст эх орны алтан намрын гэгээхэн дурсамж  бодогдож,  хvvхэд багачууд маань ч хичээл сургуульдаа бэлтгэн,удаан уулзаагvй найз нɵхɵд, багш нартайгаа учирна гэхээр сэтгэл нь догдолж байгаа бизээ. Чухам ийм үед vзэгчид та бvхэндээ АНУ дахь” Монгол Хэл Соёлын зуслан”-гаас бэлтгэсэн “Зуслангийн нэг ɵдɵр” сурвалжлагаа хvргэх гэж байна.
Монгол гэгээнтэн Ажаа Рэмбvvчи хvvхдvvдэд  тус болон эрvvл агаартай, сайхан газраа гарган ɵгч,” АНУ дахь Монгол Соёлын Тɵв”-ийн залуучууд монгол хэл, уран зохиол, ёс заншлын хичээл зааж, мэргэжлийн тогооч Амаржаргал амтат хоолоор vйлчлэн, хvvхдэд элэгтэй олон хvмvvсийн хамтын хvчээр энэ зуслангийн 5 дахь ээлж амжилттай дууссан юм. Харь холын нутагт амьдарч буй Монгол хүүхдүүддээ Монгол зусландаа амарч байх бүх бололцоо нɵхцлийг бүрдүүлж, тэдний сайн сайхан, цаашлаад Монголын залуу үеийнхэнд эх хэл, соёлыг нь өвлүүлэхэд тус дэм болон ажиллаж байгаа бvх хvмvvст сайн сайхныг хvсье. Энд дарж vзнэ vv.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (Хип хоп дуучин Вандандоржийн Тулгат) 2011.07.29

Details
Created: Friday, 29 July 2011 15:18
Hits: 794

Хип хоп сонирхогч хүүхэд, залуусыг өөрийн гэсэн уран бүтээлийнхээ өнгө аясаар байлдан дагуулж чадсан, ɵнɵɵ цаг  үеийн хип хоп хɵгжмийн урсгалын шинэ үеийн тɵлɵɵллийн нэг бол Вандандоржийн Тулгат.
Бие даасан 2 цомог, 60 гаруй дууны урын сантай ɵɵрийн гэсэн фенүүдийн хүрээллийг бий болгож чадсан, vеийнхэн дундаа нилээдгүй хɵдɵлмɵрч тэрээр АНУ-ын Лос Анжелес хотноо амьдарч, уран бүтээлээ туурвиж явна.
Түүнийг сайн мэддэг хүмүүс 15 настайдаа аймшигт хүнд ɵвчнɵɵр ɵвчилж эдгэрээд хип хоп урлагт улам бvр нэвтрэн орсон гэдгийг андахгүй. Хүнд хэцvv vеийг даван туулж одоогийн энэ амжилтандаа хvрсэн түүний зoхиосон  “Patient” хэмээх дууг нь фенүүд нь андахгүй. Ингээд  ”Аяны дугараа” нэвтрvvлгээрээ  Вандандоржийн Тулгатыг танилцуулж байна. Энд дарна уу.

Read more ...

UMONTV-ийн нэвтрvvлэг (Sunset Parade, "Pyramid Cup" тэмцээн, Macy's-Гоо сайхны ɵдɵр... )

Details
Created: Friday, 12 August 2011 17:50
Hits: 865

Ээлжит мэдээллийн хɵтɵлбɵрийн энэ удаагийн дугаарт Виржиниа мужийн Арлингтон дахь алдарт “Iva Jima “ дайчдын хɵшɵɵний дэргэд болж байгаа “Sunset Parade”  буюу “Жаргаж буй наран” хvндэтгэлийн ёслол ,”Pyramid Granite” компаний нэрэмжит Зvvн Эргийн Монголчуудын Xɵл Бɵмбɵгийн аварга шалгаруулах “Pyramid Cup”тэмцээний тухай, АНУ-ын хамгийн том их дэлгvvрийн нэг  “Macy’s”-ийн Ballston дахь салбарт болсон Олон улсын гоо сайхны ɵдɵрлɵг,  Санфранциско хотноо болсон  “Андаа дурсана” хөлбөмбөгийн тэмцээн , Колорадогийн Монголчууд Луут завьны уралдаанд оролцлоо зэрэг мэдээ сурвалжлага орлоо.
Мɵн ойрын ɵдрvvдэд Америкийн Монголчуудын дунд болох  vйл явдлуудын мэдээлэл багтасныг Энд дарж vзнэ vv.
Эрхэм vзэгчид та бvхэн дараах хуваарийн дагуу vзээрэй.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (“Miss Mongolia USA 2011”-ын Тэргvvн титмийн эзэн Т. Дɵлгɵɵн)

Details
Created: Sunday, 24 July 2011 15:10
Hits: 851

Энэ оны 3 сарын 4-нд  Америкийн Нэгдсэн Улсад аж төрдөг монголчууд Америкт амьдарч буй бvсгvйчvvдээсээ гоо vзэсгэлэн, оюун ухаанаараа шалгарсан тэргvvн титмийн эзнээ тодруулсан билээ.  Харьд суугаа монголчуудын хувьд анхдагч  болсон  “Miss Mongolia USA 2011” гоо сайхны наадамд 21 бvсгvй оролцон  гоо vзэсгэлэн, авъяас чадвараараа ɵрсɵлдсɵнɵɵс Illinois мужийн “Oakton Community College”-д  урлагийн менежментийн чиглэлээр сурч байгаа Тɵмɵрбатын Дɵлгɵɵн Тэргvvн титмийн эзнээр тодорч, "Америк дахь Азийн мисс 2011” тэмцээнд оролцох эрхийг хvртсэн юм.
Азийн соёлыг Америкт таниулах, түгээх зорилготой 20 жилийн түүхтэй гоо бүсгүй шалгаруулах "АНУ дахь Азийн мисс" тэмцээн ирэх 8 сарын 20-нд Дэлхийн шоу бизнес, кино урлагийн тєв болсон Холливуудoд эхлэх гэж байна.
 Энэ тэмцээнд   Монгол Улсынхаа хацар гоо охидыг  тєлєєлoн  оролцох гэж байгаа “Miss Mongolia USA 2011” оны тэргvvн титмийн эзэн Тɵмɵрбатын Дɵлгɵɵнийг бид энэ удаагийн

Read more ...

More Articles ...

  1. Мэдээллийн хɵтɵлбɵр (Ерɵнхийлɵгчийн шагнал, Элчин сайдын мэндчилгээ...)

Page 68 of 71

  • Start
  • Prev
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • 70
  • 71
  • Next
  • End
Copyright © 2025 UMONTV. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.