• Skip to content
  • Jump to main navigation and login

Nav view search

Navigation

  • Нүүр хуудас
  • Мэдээллийн хөтөлбөр
  • Манайхан теле сэтгvvл
  • Америк хэмнэл
  • Study in the USA
  • Бусад

Search

Open menu
  • About us (Бидний тухай)
  • Contact us (Холбоо барих)
  • Цагийн хүрдээр ...

Нүүр хуудас

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр (2011.10.09)

Details
Created: Sunday, 09 October 2011 14:43
Hits: 912

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөрт:
АНУ-ын нийслэл дэхь Монгол сургууль болон Чикаго дахь "Монгол мэдлэг "сургуулиудын 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлтээс хийсэн сурвалжлага, Вашингтонд ажиллаж амьдарч буй хуульч мэргэжилтэй бvсгvй Д.Байгалмаагийн англи хэл дээр хэвлэгдэн гарсан номын тухай, АНУ дахь Иргэдийн шинэчилсэн бүртгэл Чикаго хотод дахин явагдах гэж байна, МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийн “Хайрлаарай” аялан тоглолтын тухай, Америк дахь  "Оюутны оролцоо" клубээс оюутан залуучууддаа зориулан цуврал сэтгүүл гаргах гэж байна,  “Lamongols.com” цахим сүлжээнээс Америкийн Монгол хүүхдүүдийн дунд  зарласан  “Best Halloween costumes”фото зургийн уралдаан зарлаж байна зэрэг мэдээ мэдээлэл орж байна. Мэдээллийн хөтөлбөрийн дараа  Чикагод болсон  “Сандуйн Жүд” сударын баяраас хийсэн сурвалжлага үзээрэй. Та бvхэн ЭНД ДАРНА УУ.

Read more ...

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр (2011.09.18)

Details
Created: Sunday, 18 September 2011 14:23
Hits: 536

Эхлээд vзvvлэх Мэдээллийн хөтөлбөрийн ээлжит дугаарт  “Монгол Америк Эмэгтэйчvvдийн Холбоо”, Арлингтоны vнэгvй эмнэлэгийн хамтран зохион байгуулсан Хɵхний Хавдрын сургалтын тухай, АНУ-ын нийслэл дэхь Монгол сургуулийн захирал Мɵнгɵнцэцэг 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлынxaa талаар ярьж байна, Нью Йорк хотноо төвтэй “Монгол өв соёлын сан” байгууллагын тухай,  Халимагын “Гурван Эрдэнэ” сангаас Вашингтоны Халимаг, Монгол хvvхдvvдэд зориулж хийх  Буддын шашны сургалтын тухай, АНУ дахь Иргэний шинэчилсэн бvртгэл Дэнверт явагдаж байна зэрэг мэдээ мэдээлэл орлоо. Энд дарна уу.

2011 оны 6 сарын 3-5 ны ɵдрvvдэд Лос Анжелес хот орчмын Монголчуудын Холбооны сaнаачлагаар  тус хотын Mонголчуудын нөр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн  "Монголын Соёлын Өдрүүд" болсон юм.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (Ажаа Гэгээний мэлмий гийсэн ɵдɵр,"Онлайн Сургалт")

Details
Created: Saturday, 01 October 2011 14:36
Hits: 861

Монголчууд та бидний сайн мэдэх Хөх нуурын  Гvмбvн хийдийн хамба лам, Түвд-Монголын  Шашин Соёлын Төвийн тэргүүн, Монгол гэгээнтэн Ажаа Рэмбvчигийн 61 насны  сүүдэр тохиосон өдөр 9 сарын 23-нд болж  шавь нар ,хамтран ажиллагсад, сvсэгтэн олныхоо хамтаар Блvvмингтон дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвдөө ёслон өнгөрvvллээ. Уг ёслолд Америк, Монгол, Түвд, Хятад гээд тvvний  ном сургаалыг даган,  дээдлэн  хvндэлдэг сүсэгтэн олон хvрэлцэн ирсэн юм.
Дараа өдөр нь  Гэгээнтэн  “Сандуйн Жүд” сударын баярыг  Энэтхэгийн Дашкүл хийд, Сакрамэнто хот дахь “Занабазар” төвийн лам нар болон Чикаго дахь сvсэгтэн олны хамт тэмдэглэлээ.  Ингээд Блvvмингтон дахь  Түвд-Монголын  Шашин Соёлын Төвд болсон Ажаа гэгээнтний мэлмий гийсэн өдрөөс бэлтгэсэн бичил  сурвалжлагыг vзэж монголчууд та бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн буян номын дууг даган баясаж сэтгэлээ ариусгаарай. Чикаго дахь “Сандуйн Жүд” сударын баярыг дараагийн дугаарт vзvvлнэ.  Дараа нь  “УБ-Эрдэм Оюу” Дээд сургуулийн эрдэмтэн багш нар  гадаадад амьдарч байгаа оюутан залуучуудад зориулан АНУ-ын Чикагод төвтэй “ОНЛАЙН СУРГАЛТ”-ын хөтөлбөр хэрэгжvvлж эхлээд байгаа тухай манай ТВ-ийн Чикаго дахь Сурвалжлагч, Сэтгvvлч  Д.Адилзаяагийн бэлтгэсэн ярилцлагыг хvлээн авч vзээрэй.
Та бvхэн ЭНД ДАРЖ vзнэ vv.

Read more ...

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр 2011.09.11

Details
Created: Sunday, 11 September 2011 14:16
Hits: 902

Мэдээллийн хөтөлбөрийн энэ дугаарт АНУ-ын түүхэнд нөхөж баршгүй гарз учирсан 9 сарын 11-ний аймшигт хар өдрииг эргэн дурсаж байна,  “World police and fire games-2011” тэмцээний  26 дахь удаагийн наадамд  Монгол улсаас Цагдаагийн Ерөнхий газрын харъяа "Хүч спорт " хорооны дарга хурандаа Батмөнх ахлагчтай баг тамирчид амжилттай оролцлоо, Гадаадад амьдарч байгаа Монголчууд Монголынхоо дээд сургуульд хvссэн мэргэжлээрээ суралцаж, баклавар, магистр, докторын зэрэг хамгаалах боломж удаxгvй нээгдэх гэж байна, Монгол Америкийн Соёлын Нийгэмлэгээс жил бvр зохиодог Чингисийн тахилгын өмнө,  Амeрикийн  Mонголчуудын Шагайн  харваан  аварга  шалгаруулах уламжлалт   тэмцээн,  АНУ дахь Монгол Иргэнийн шинэчилсэн бvртгэл Дэнверт явагдана зэрэг мэдээ сурвалжлага орлоо. Энд дарна уу.
Манай нэвтрvvлэг Монголд  “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтаж байна.
Америкт  Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна. Хуваарийг манай студийн www.umontv.us веб хуудас руу орж аваарай.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (24 дэхь удаагийн Чингисийн тахилга) 2011.09.24

Details
Created: Saturday, 24 September 2011 14:26
Hits: 883

АНУ дахь Монгол Америкийн Соёлын Нийгэмлэгээс жил бvр зохион явуулдаг Эзэн Чингис хааны тахилгын ёслол энэ сарын 17- нд Нью Жэрси мужийн  Фринстон хотoд боллоо.  24 дэхь удаагийн тахилгын ёслолд Америкт амьдарч буй  Mонгол, Өвөрмөнгөл,  Xалимаг, Буриад,  Тува, Афганистаны Хазара Монголчуудын төлөөлөл 200 орчим Монгол туургатан оролцсоноос гадна Өвөрмонголын Анд хамтлаг,  Нацагийн Ганхуяг ахлагчтай  “Mongol World” хамтлагийнхан уран бvтээлээ өргөсөн юм. ЭНД ДАРНА УУ.

Манай нэвтрvvлэг Монголд  “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтаж байна.
Америкт  Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна. Хуваарийг манай студийн www.umontv.us веб хуудас руу орж аваарай.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг ( АНУ-ын Тэнгисийн цэргийн ахлагч Р.Хосбаяр) 2011.09.02

Details
Created: Friday, 02 September 2011 14:09
Hits: 1419

Гадаадад амьдарч буй  Монголчуудын  дунд өөрийн мэдлэг, чадвар, оюун ухаан,эр зориг, авъяас, хөдөлмөрөөрөө амжилтад хүрч, Америкийн төдийгүй дэлхийн хэмжээнд өөрийн орон зай, нэр хүндийг бий болгон, Монгол эх орныхоо нэрийг  өндөрт өргөж яваа олон залуус бий.
Дархан хотод цэрэг эрийн гэрт тєрж, єсєж хvмvvжсэн, єдгєє ч жинхэнэ цэрэг эрийн ёсоор дэлхийн тэргvvлэгч хvчирхэг гvрэн АНУ-ын армид, тэр дундаа  шилмэл анги нэгтгэл болох  алдарт Маринуудын эгнээнд нэр тєртэй алба хашиж, Дэлхийн халуун цэг болох Иракийн дайнд оролцож, олон vндэстний шилэгдмэл эрсийн дотроос гавъяагаараа шалгарсан  Тэнгисийн цэргийн ахлагч, Монгол маринe бол Рэнцэндоржийн Хосбаяр. Тvvнийг  АНУ-ын  Хойд Каролин дахь Тэнгисийн цэргийн баазад  офицер болохоор бэлтгэлдээ гараад байх vед нь бид нэвтрvvлэгтээ урьсан юм.  Хатуу ширvvн байлдааны гал дунд  vхэл амьдралын дэнсэн дээр, исгэрэх суман мєндєр, тэсрэх бємбєгєн дунд эр зориг, тэсвэр тэвчээрээрээ ялсан тvvний сэтгэлийн vгийг ЭНД ДАРЖ сонсоно уу. 

Read more ...

More Articles ...

  1. UMON TV-ийн ээлжит Мэдээллийн хөтөлбөр 2011.08.27

Page 67 of 71

  • Start
  • Prev
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • 70
  • 71
  • Next
  • End
Copyright © 2025 UMONTV. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.