• Skip to content
  • Jump to main navigation and login

Nav view search

Navigation

  • Нүүр хуудас
  • Мэдээллийн хөтөлбөр
  • Манайхан теле сэтгvvл
  • Америк хэмнэл
  • Study in the USA
  • Бусад

Search

Open menu
  • About us (Бидний тухай)
  • Contact us (Холбоо барих)
  • Цагийн хүрдээр ...

Нүүр хуудас

UMONTV-ийн нэвтрүүлэг (Америкийн Монголчуудын "Баярын Мэндчилгээ") 2011.12.31

Details
Created: Saturday, 31 December 2011 16:47
Hits: 1182

Хуучин оноо vдэж, шинэ оноо  єрнvvн тэмvvлэлтэйгээр угтаж байгаа Монголчууддаа UMON TV шинэ жилийн баярын мэндийг дэвшvvлээд , Америкийн Монголчуудын "Баярын Мэндчилгээ"  нэвтрүүлгээ толилуулж байна. Энд дарна уу.
Нэвтрүүлгийн зочид:
Х.Бэхбат Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд
X.Ивээлт Вашингтон хот орчмын Монголчуудын Холбооны тэргүүн
Л.Гэрэлмаа Монгол-Америкийн нийгэмлэгийн тэргүүн
A.Ариунтуяа Орлоо.ком-ын мэдээллийн албаны дарга
Н.Батцэцэг Монгол Улсын Гавъяат жүжигчин
Э Цогтжаргал Монгол Улсын Гавъяат тамирчин
М.Сэмжид Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн сангийн Америк дахь салбарын төлөөлөгч  
М.Саруул Эрдэнэ АНУ дахь Монгол Cоёлын Төвийн тэргүүн

Read more ...

UMON TV-ийн нэвтрүүлэг (Вашингтоны Монгол сургуулийн 5 жилийн ой ) 2011.12.10

Details
Created: Saturday, 10 December 2011 16:28
Hits: 831

2006 оны 1-р сарын 6-нд эрдмийн их өргөөнийхөө үүд хаалгаа нээж, Америкт төрж өссөн хүүхэд багачууддаа төрөлх хэл,түүх соёл ,зан заншил,дуу хөгжим заан сургах , тэднийг монгол сэтгэлгээтэй, эх оронч иргэн болон төлөвшихөд нь туслах зорилготойгоор байгуулагдсан АНУ-ын нийслэл дэхь Монгол сургуулийн 5 жилийн ой өнгөрсөн 7 хоногт болж, тус сургуулийн сурагчид, эрдэмтэн багш нар, эцэг эхчvvд, хамтран хvрээлэгчид, дэмжин туслагчдынхаа хамтаар өргөн дэлгэр тэмдэглэлээ. Ингээд тус сургуулийн ойн арга хэмжээнээс хийсэн тойм нэвтрvvлгийг та бvхний анхааралд толилуулж байна. Энд дарна уу.
Манай нэвтрvvлгvvд:
Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.

Read more ...

UMON TV-ийн нэвтрүүлэг ( Вашингтоны Монгол сургуулийн ёолк )2011.12.25

Details
Created: Saturday, 24 December 2011 16:45
Hits: 817

Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хєнгєн
Зулзган гацуурын vнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хvргэж аз жаргал хvсэн ерєєе.

Хvн бvхний хvсэн хvлээдэг, баярлан цэнгэдэг баяр бол шинэ жил.
Жил жилийн шинэ оны баярыг хvн бvхэн ɵɵр ɵɵрийн гэсэн ɵнгɵ аяс,урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн угтацгаадаг. АНУ-ын нийслэл дэхь Монгол сургуулийн хvvхэд багaчууд шинэ оны баяраа урт сахалтай ɵвлийн ɵвгɵн аав, цасан охидтойгоо, инээд хɵɵр, дуу хɵгжим, бvжиг наадамтайгаар угтсан юм.
Ɵхɵɵрдɵм хɵɵрхɵн хvvхэд багaчуудын болор эрдэнийн чимэгтэй сvлд модны наадам та бvхний баярын энэ vдшийг баяр хɵɵрɵɵр чимэх буй заа. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн мэдээллийн хөтөлбөр (ВХОМХ-10 жил, "Тулга"чуулган, “Би Монгол” өдөрлөг)

Details
Created: Saturday, 03 December 2011 16:21
Hits: 901

АНУ дахь Монгол холбоод, нийгэмлэгүүдийн анхдагчдын нэг  Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбоо  байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан  АНУ дахь Элчин сайдын яамнаа хийсэн Бага хурал, Улс тунхагласны баярыг угтан Колорадогийн Монголчуудын Холбоо, Тулга яруу найргын клуб, Мон Ээл урлагийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Тулга” уран угсийн чуулган, Чикаго хотоос манай сурвалжлагч, сэтгvvлч Адилзаяагын ирvvлсэн Монгол мэдлэг сургуулийн бяцхан сурагчдын” Би Монгол” өдөрлөг зэрэг арга хэмжээнvvдээс хийсэн мэдээ, сурвалжлага  орж байна. ЭНД ДАРЖ VЗНЭ VV.
Манай нэвтрvvлгvvд:
Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна. Мɵн Америкт Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна.

Read more ...

Мэдээллийн хөтөлбөр ( Чикаго 2011-Үзэсгэлэн худалдаа болон..)2011.12.17

Details
Created: Saturday, 17 December 2011 20:38
Hits: 871

АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын Хүмүүнлэгийн Үйлчилгээний Газарт болсон “Арлингтон дахь Монголчуудын Нийгмийн Бvлэг” сургалтаас хийсэн сурвалжлага, Чикаго дахь манай сурвалжлагч Д.Адилзаяагын ирvvлсэн Загвар зохион бүтээгч З.Олонбаяр монгол улсын газрын зургийн хэлбэр бүхий эвлүүлдэг тоглоом хийж, Чикаго дахь 2 монгол сургуульд бэлэглэлээ,  Самбо жүдогийн ОУХМ Я.Батбуян Чикаго хотод дасгалын клубээ  нээж байна, "Чикаго 2011-Үзэсгэлэн худалдаа", " Монгол аялгуу " караоке тэмцээн боллоо зэрэг багц сурвалжлагууд,  мөн Вашингтоны Монголчуудын гар бөмбөгийн уламжлалт тэмцээн, “Лос Анжелесын цом” сагсан бөмбөгийн тэмцээний тухай зэрэг мэдээ, сурвалжлага энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрт орж байна. ЭНД ДАРЖ VЗНЭ VV.

Read more ...

UMONTV-ийн нэг жилийн ойд зориулсан “Best Of Us” нэвтрvvлгийн 2 дахь хэсэг

Details
Created: Saturday, 03 December 2011 16:19
Hits: 814

АНУ дахь UMON TV-ийн нэг жилийн ойгоо тохиолдуулан бэлтгэж байгаа “ Best Of Us”  буюу “Бидний уран бvтээлийн дээжис” тойм нэвтрvvлгийнхээ 2-р хэсгийг толилуулах гэж байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг бүр  америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын амжилт бүтээл ,ажил хэргээс сурвалжлан  бэлтгэдэг болохоор   “Best Of Us “ нэвтрvvлэг нь зөвхөн бидний ажлын бүтээл төдийгүй  та бидний амьдралын нэгэн жилийн товч түүх гэж хэлж болно. Ингээд америкийн монголчуудын амьдралын нэгэн жилийн түүх , нэвтрүүлгийн хальснаа хэрхэн хадгалагдсаныг хамтдаа эргэн харцгаая. ЭНД ДАРЖ VЗНЭ VV.
Манай нэвтрvvлгvvд:
Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.

Read more ...

More Articles ...

  1. UMONTV-ийн нэг жилийн ойд "Best Of Us"-1, МVОНРТ-ийн нэвтрvvлэгчдийн мэндчилгээ

Page 65 of 71

  • Start
  • Prev
  • 60
  • 61
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • Next
  • End
Copyright © 2025 UMONTV. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.